ВИДЕО: Чехийн Прага хотын Урлагийн факультетын байранд үл таних этгээд гал нээж олон арван хүнийг шархдуулжээ

ВИДЕО: Чехийн Прага хотын Урлагийн факультетын байранд үл таних этгээд гал нээж олон арван хүнийг шархдуулжээ

Бүгд Найрамдах Чех улсын нийслэл Прага хотын Чарльзын их сургуулийн Урлагийн факультетын байранд үл таних этгээд гал нээж хэд, хэдэн хүний амийг хөнөөж, олон арван хүмүүсийг шархдуулсан хэрэг өнгөрөгч шөнө гарсан байна. 

Чехийн аврах албаны мэдээлснээр "Чарльзын их сургуульд гарсан буудалцаанаар 11 хүн амиа алдаж, есөн хүн хүнд, арван хүн хөнгөн шархадсан" гэжээ. Мөн халдлага үйлдсэн этгээдийг устгасан бөгөөд тус хэргийг Гостоун хотын 24 настай оюутан Дэвид Козак үйлдсэн болох нь тогтоогдсон гэжээ. Харин тус халдлагыг үйлдсэн түүний сэдэл одоо болтол тодорхойгүй байгаа аж.

Тэгвэл Прага хотын дарга Богуслав Свобода халдлага үйлдсэн этгээд амиа хорлосон гэж мэдэгдсэн байна. Мөн Чехийн дотоод хэргийн сайд Вит Ракушан халдлага болсон Урлагийн факультетийн байранд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр "халдлага үйлдсэн этгээд ганцаараа байсан түүнд хамсаатнууд байгаагүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Varlamov news