Арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрлээ гэж Centralasia мэдээлэв

Арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрлээ гэж Centralasia мэдээлэв

Монгол Улсын хүн ам 3.5 сая хүрсэн талаар ОХУ-ын Centralasia сайт мэдээлэв.

Centralasia сайт “Монголын Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22 гэхэд Монгол Улсын нийт хүн ам 3.5 саяд хүрнэ гэж мэдээлж байсан. Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрнэ гэсэн тооцоог сүүлийн гурван жилийн төрөлт, нас баралт, амин чухал статистикт үндэслэн гаргасан байна.  Сүүлийн гурван жилийн байдлаар дунджаар долоон минут 16 секунд тутамд нэг хүүхэд төрж, 27 минут 46 секунд тутамд нэг хүн нас барж, Монгол Улсын хүн ам есөн минут 55 секунд тутамд нэгээр нэмэгдэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл өнөө өглөө 06:00 цагийн үед Үндэсний статистикийн хорооноос Монгол  Улсын хүн ам 3,513,430-д хүрсэн" гэж мэдээллээ.