Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальный алга болсноос хойш хоёр долоо хоногийн дараа Сибирийн шоронгоос олджээ

Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальный алга болсноос хойш хоёр долоо хоногийн дараа Сибирийн шоронгоос олджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн өмгөөлөгчид энэ сарын 11 /2023.12.11/-нд түүнтэй холбоо тасарсан гэж мэдэгджээ. Учир нь А.Навальный Москвагаас зүүн тийш 240 км-ын зайд хорих ангид хоригдож байжээ.

Түүнийг алга болохоосоо өмнө "хоол хүнсгүй, агааржуулалтгүй хорих өрөөнд байлгасны дараа биеийн байдал нь муу байсан" гэж анхааруулсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны гуравдугаар сар /2024.03/-д болох сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа алга болсон нь А.Навальныйгийн аюулгүй байдалд санаа зовниход хүргэсэн гэнэ. Тэгвэл А.Навальный алга болсноос хойш хоёр долоо хоногийн дараа Сибирийн колонид байжээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш өөрийн твиттер хуудастаа "Бид Алексейг олсон" гэж мэдэгдэлд хийжээ.

Эх сурвалж: CNN