БНСУ-ын Сөүл хотод 23 давхар орон сууцны барилга шатаж, хоёр хүн амиа алджээ

БНСУ-ын Сөүл хотод 23 давхар орон сууцны барилга шатаж, хоёр хүн амиа алджээ

БНСУ-ын Сөүл хотын хойд хэсэгт байрлах орон сууцны барилгад гал гарч, 2 хүн амиа алдаж, 29 хүн шархадсан талаар өчигдөр /2023.12.25/ мэдэгдлээ. 

Тодруулбал,  Сөүл хотын Добонг дүүрэгт байрлах 23 давхар орон сууцны 3 дугаар давхарт өчигдөр өглөөний 04:57 цагийн орчимд гал гарсан талаар гал унтраах албаныхан мэдээлжээ. Тус ослын улмаас 30 орчим насны хоёр эрэгтэй, 70 гаруй насны нэг эмэгтэй зүрх нь зогссон байдалтай олдож, эмнэлэгт хүргэгджээ. Харин хоёр эрэгтэйг нас барсан гэж зарласан ч эмэгтэй нь эмнэлэгт хүргэгдээд ухаан орсон байна. Мөн 28 хүн утаанаас болж бэртэж гэмтсэн бөгөөд тэдний 20 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин тус осолд Монгол Улсын иргэн өртсөн эсэх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: Yna.co.kr

 




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө