АНУ-д ганцаараа явсан зургаан настай хүүхэд буруу онгоцонд суужээ

АНУ-д ганцаараа явсан зургаан настай хүүхэд буруу онгоцонд суужээ

Флорида мужид эмээтэйгээ уулзахаар анх удаа харгалзах хүнгүй ганцаараа явсан зургаан настай хүүг Spirit Airlines компанийн буруу онгоцонд суулгасан гэж New York Post мэдээлэв.

Хүүхэд өнгөрсөн пүрэв гарагт Филадельфийн олон улсын нисэх онгоцны буудлаас баруун өмнөд Флоридагийн Форт Майерс дахь олон улсын нисэх онгоцны буудал руу нисэх ёстой байжээ. Гэвч хүү зорьсон газраасаа дөрвөн цагийн зайтай Орландо руу нисэх онгоцонд буруу суусан байна. CNN-д цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ Spirit Airlines хүүгийн гэр бүлээсээ уучлалт гуйж "Хүүхэд үргэлж асаргаа, хяналтад байсан бөгөөд бид алдааг олж мэдсэн даруйдаа гэр бүлийнхэнтэй нь холбогдож, тэднийг дахин холбох арга хэмжээ авсан" гэж агаарын тээврийн компани CNN-д өгсөн мэдэгдэлдээ дурджээ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө