"Apple" компани оюуны өмчийн маргааны улмаас ухаалаг бугуйн цагны сүүлийн загваруудаа АНУ-д зарах боломжгүй болжээ

"Apple" компани оюуны өмчийн маргааны улмаас ухаалаг бугуйн цагны сүүлийн загваруудаа АНУ-д зарах боломжгүй болжээ

АНУ-ын Цагаан ордон Зул сарын баярыг дуустал Apple компаний "Apple Watch Series 9", "Apple Watch Ultra 2" болон бусад шинэ загваруудыг худалдахыг хоригложээ.

Тодруулбал, АНУ-ын Олон улсын худалдааны комиссын шийдвэрийн дагуу өөр компанид бүртгүүлсэн патентыг зөрчсөн тул хүчингүй болгох ёстой гэжээ. Одоогийн байдлаар "Apple" компани зөрчилтэй бугуйн цагны загваруудаа онлайн дэлгүүрээсээ татаад байна. Apple Watch бүтээгдэхүүнд цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг “pulse oximeter” технологийг нэвтрүүлэхдээ "Masimo" компанийн авсан патентыг зөрчсөн гэж ICT дүгнэсэн юм.

Эх сурвалж: CNN