Б.Чойжилсүрэн, ОХУ-ын Шадар сайд А.Новактай уулзаж, МУ-д нефтийн бүтээгдэхүүнийг он дуустал тасралтгүй нийлүүлэхээр хэлэлцсэн гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

Б.Чойжилсүрэн, ОХУ-ын Шадар сайд А.Новактай уулзаж, МУ-д нефтийн бүтээгдэхүүнийг он дуустал тасралтгүй нийлүүлэхээр хэлэлцсэн гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-ын Шадар сайд Александр Новак Монгол Улсын Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэнтэй ажлын уулзалт хийсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн Правительство России агентлаг мэдээллээ.

Талууд Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг оны эцэс, 2024 оны эхний улиралд хүртэл тасралтгүй нийлүүлэх, мөн Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, тээвэрлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монголын талын хэрэгцээг хангах цахилгаан эрчим хүч нийлүүлэх нөхцөл, Улаанбаатар хотын нүүрсээр ажилладаг ДЦС-3-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтарсан төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг ярилцжээ.  




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө