Археологичид МЭӨ 4000 оны үеийн "хүүтэй нь хамт оршуулсан эмэгтэйн" булшийг олж, зан үйлийн судалгааг эхлүүлжээ

Археологичид МЭӨ 4000 оны үеийн "хүүтэй нь хамт оршуулсан эмэгтэйн" булшийг олж, зан үйлийн судалгааг эхлүүлжээ

Денмаркийн Ведбекийн эртний оршуулгын газраас МЭӨ 4000 оны үед хийсэн ер бусын булшны олдвор олдсон нь археологичид болон түүхчдийн анхаарлыг татаад байна.

"Хунгийн далавч" гэгддэг тус  8-р булшинд залуу эмэгтэй түүний нялх хүүгийн хамт байршуулжээ. Судлаачдын үзэж буйгаар залуу эмэгтэй нь төрөхийн өмнөхөн нас барсан гэж үзсэн байна. Иймд түүнийг хүүгийнх нь хамт оршуулсан нь бэлгэдэл бүхий шашны итгэл үнэмшлийн жишээ баримт болж буй аж. Ингэхдээ эмэгтэй болон түүхий хүүхдийг хунгийн далавч дэрлүүлэн тавьсан байжээ. Энэхүү оршуулгын практикийн цаад утгыг тайлахыг оролдсон Nυмерогийн тайлбаруудад “Зарим нь хун шувууг цэвэр ариун байдлын бэлгэдэл гэж үздэг бол зарим нь шувууны ус, газар, агаарыг туулах чадварыг илэрхийлдэг гэж үздэг бөгөөд магадгүй хойд насны ертөнцийн хоорондох гарцыг илтгэж ийнхүү оршуулсан” гэж үзжээ. Археологичид уг газрыг үргэлжлүүлэн судалж, олсон олдворуудад дүн шинжилгээ хийж, тухайн үеийн зан үйлийг судалж байгаа аж.