Японы хамгийн амттай хоолтой зоогийн газраар “Чингис хаан” гэх нэртэй хоолны газар шалгарчээ

Японы хамгийн амттай хоолтой зоогийн газраар “Чингис хаан” гэх нэртэй хоолны газар шалгарчээ

Японы Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасчлалын яамнаас есөн муж тус бүрийн шилдэг зоогийн газрыг санал асуулгаар шалгаруулсан байна. Улмаар японы хамгийн сайхан хоолтой газраар Хоккайдо мужийн шарсан хонины махтай хоолны “Jingisukan” буюу “Чингис хаан” гэх газар шалгарчээ. Тус зоогийн газар оролцогчдын 68.8 хувийн саналыг авсан байна.

“Чингис хаан” зоогийн газар нь мах, ногоог шарахад зориулсан төвгөр буюу гүдгэр хэлбэртэй тогоо хэрэглэдгээрээ онцлог бөгөөд оогийн газрын үүсэл нь Дэлхийн нэгдүгээр дайны үеэс эхтэй аж. Мөн япончуудын дунд тус зоогийн газарт очих уламжлал тогтсон нь өвөл дуусаж урин цаг эхлэхэд жингисүкан буюу жинпа үдэшлэгийг гэр бүл, найз нөхдөөрөө цуглан тэмдэглэж тус зоогийн газарт амттай хоол хамтдаа иддэг байна.