ШУУРХАЙ: Буриадад болсон зам тээврийн ослын улмаас Монгол Улсын таван иргэн хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ

ШУУРХАЙ: Буриадад болсон зам тээврийн ослын улмаас Монгол Улсын таван иргэн хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ

Буриадын Прокурорын газар өнөөдөр /2023.12.28/ Ивольгинскийн дүүрэгт гарсан зам тээврийн ослын талаар Замын цагдаагийн газраас явуулсан шалгалтын үр дүнг тус улсын хэвлэл мэдээллийн Gazeta агентлаг мэдээллээ.

Тус албаны мэдээлснээр, “Иволгинск тосгоноос Улаан-Үд чиглэлийн хурдны замд Toyota Alphard маркийн автомашины жолооч жолоодлого алдаж, эсрэг урсгал руу орж, Lawn Next маркийн ачааны машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Монгол Улсын зургаан иргэн сууж явсан автомашин онхолдож, таван хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.