Эмчлэх боломжгүй төрөлхийн зүрхний өвчтэй гэх оноштой дөрвөн монгол хүүхдийг БНСУ-ын эмнэлэг үнэ төлбөргүй эмчилж, бүрэн эдгэрснийг нь зарлалаа

Эмчлэх боломжгүй төрөлхийн зүрхний өвчтэй гэх оноштой дөрвөн монгол хүүхдийг БНСУ-ын эмнэлэг үнэ төлбөргүй эмчилж, бүрэн эдгэрснийг нь зарлалаа

Монголоос төрөлхийн зүрхний өвчтэй дөрвөн хүүхэдийг БНСУ-ын Гачон их сургуулийн Гил эмнэлэг хүлээн авч, үнэ төлбөргүй эмчилж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хүүхдүүд бүрэн эдгэрсэн бөгөөд өчигдөр /2023.12.28/ тус эмнэлэгээс монгол хүүхдүүдэд зориулж баярын арга хэмжээ зохион байгуулжээ.

Гачон Их Сургуулийн Гил эмнэлэг нь нэг настай нэг хүүхэд, хоёр настай хоёр хүүхэд, 10 сартай нэг монгол хүүхдийг эмчилж, бүрэн эдгэрснийг тэмдэглэж, тус эмнэлэгийн хорт хавдрын төвд эдгэрэлтийн бяцхан цэнгүүн зохиожээ. Цэнгүүнд дөрвөн хүүхдийг эмчилж, асрахад гар бие оролцсон Хүүхдийн зүрх судас, зүрх судас, цээжний мэс заслын тасгийн эмнэлгийн ажилтнууд оролцсон байна. Мөн хүүхдүүдийн эмчлгээг ивээн тэтгэсэн хамтрагч байгууллага болох "Милал зүрх" сангийн тэргүүн Ли Жон Жэ болон "Шинэ амьдралыг олох" хөдөлгөөний төв байрны удирдлагууд оролцожээ.

Хүүхдүүд өнгөрсөн долдугаар сарын 19-нд БНСУ-д очиж, эмчилгээгээ эхлүүлж, ийнхүү таван сарын сараа бүрэн эдгэрчээ. Эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн гурав нь ховдолын таславчийн гажигтайгаас гадна баруун ховдолын давхар гаралт, Фаллоне шинж тэмдэг зэрэг зүрхний нарийн төвөгтэй өвчтэй байсан тул эмчилгээг болгоомжтой хийх шаардлагатай болсон байна. Харин нэг хүүхэд нь мөн хүнд өвчлөлтэй байсан тул хоёр удаа хагалгаанд орсон аж. Уг хагалгааг хийсэн Зүрх судас, цээжний мэс заслын профессор Чанхю Чой “Монголд өвчтөнүүд нь маш хүнд, хагалгаанд орох боломжгүй гэж үзсэн хүүхдүүд байсан ч азаар хагалгаагаа амжилттай дуусгаж, эдгэрсэн” гэж мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.