Оросын пуужин НАТО-гийн гишүүн орны агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрлээ гэж Польшийн Гадаад хэргийн яам мэдээллээ

Оросын пуужин НАТО-гийн гишүүн орны агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрлээ гэж Польшийн Гадаад хэргийн яам мэдээллээ

Польш Улс Оросын хэргийг түр хамаарагчаа дуудаж, Польшийн агаарын орон зайг пуужингаар зөрчсөн үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардлаа гэж Польшийн Гадаад хэргийн яам баасан гарагийн /2023.12.29/ орой мэдэгдэл хийжээ.

Энэ талаар Польшийн Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр, баасан гарагийн өглөө Оросын пуужин НАТО-гийн гишүүн орны агаарын орон зайд нэвтэрчээ. Үүний дараа Украины эрх баригчид нэг шөнийн дотор Украины хэд хэдэн хотуудад халдлага үйлдсэн тухай мэдээлсэн байна.

Харин Варшав дахь ОХУ-ын хэргийг түр хамаарагч Андрей Ордаш РИА Новости агентлаг өгсөн мэдээлэлдээ “ОХУ-ын пуужин Польш Улсын агаарын бүсэд нэвтэрч, хил зөрчсөн гэх ямар ч нотлох баримт надад ирүүлээгүй. Тухайлбал, Арванхоёрдугаар сарын 29-ний өглөө агаарын биет Польшийн агаарын орон зайг зөрчсөн гэх үндэслэлгүй нотолгоог надад өгсөн. Польшийн мэргэжилтнүүд үүнийг Оросын удирдлагатай пуужин гэж тодорхойлсон” гэжээ. Харин Баасан гарагийн /2023.12.29/ үүрээр Польшийн хоёр, Америкийн хоёр F-16 сөнөөгч онгоц холбоотны агаарын танкийг хөөн гаргасан гэж Польшийн Зэвсэгт хүчний ажиллагааны командлагч X хуудсанд бичжээ.

Эх сурвалж: Reuters