ВИДЕО: "Оросын Белгород хотод пуужингийн цохилт өгсөн Украины армийн ард Англи улс байгаа" гэж ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлжээ

ВИДЕО: "Оросын Белгород хотод пуужингийн цохилт өгсөн Украины армийн ард Англи улс байгаа" гэж ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлжээ

ОХУ-ын Белгород хотын төв хэсэг пуужингийн довтолгоонд өчигдөр /2023.12.30/ өртсөн байна. Үүний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 21-д хүрч, 100 орчим хүн шархдаад байгаа ба амиа алдсан хүмүүсийн дунд гурав нь хүүхэд байгаа талаар Белгород мужийн захирагч н.Гладков мэдэгдсэн байна. 

Мөн Оросын ерөнхийлөгч В.Путины даалгавраар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд м.Мурашко тэргүүтэй эмнэлгийн ажилчид, Онцгой байдлын яамны хүмүүс хохирогчдод тусламж үзүүлэхээр Белгород хот руу явжээ. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, "Белгород руу олныг хөөргөх пуужингийн системээс цохилт хийсэн" гэж мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын тал НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг шаардсан байна. 

Харин Оросын ТАСС агентлаг, “Энэхүү террорист халдлагын ард Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсныг мэдээд АНУ-тай хамтран Киевийн дэглэмийг террорист ажиллагаа явуулахад турхирч байгаа Их Британи байгаа юм" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө