Ши Жиньпин шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ "Хятад улс Тайваньтай дахин нэгдэнэ" гэдгийг онцолжээ

Ши Жиньпин шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ "Хятад улс Тайваньтай дахин нэгдэнэ" гэдгийг онцолжээ

Хятадын дарга Ши Жиньпин ард иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үедээ Тайванийг нэгтгэх тухай онцолжээ.

Тэрбээр "Хятад улс Тайваньтай дахин нэгдэнэ. Тайванийн хоолойн хоёр эргийн хятадууд бүгд нийтлэг зорилготой байх ёстой" гэсэн байна. Мөн apnews.com-д мэдээлсээр Тайвань нь 1949 онд иргэний дайны үеэр Хятадаас салан тусгаарласан. Гэвч Хятад улс 23 сая хүн амтай Тайванийг өөрсдийн нэг хэсэг гэж үзсээр байна. Мөн шаардлагатай бол цэргийн хүчээр Тайванийг өөртөө нэгтгэнэ гэх заналхийллээ нэмэгдүүлсээр байна. Энэ сарын 13-ны өдөр Тайванийн сонгууль болно. Уг сонгуулийг ч Хятадын эрх баригчид дайн эсвэл энх тайвныг сонгох сонгууль гэж нэрлээд байгаа. Сонгуульд нэр дэвшигч, Тайванийн дэд дарга Виллиам Лайг Бээжин салан тусгаарлах үзэлтэн гэж буруутгадаг. Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газрын дарга Чен Бинхуа түүнийг "энх тайвныг бусниулагч" гэж нэрлэжээ.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө