ВИДЕО: Японд өнөөдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарлалаа

ВИДЕО: Японд өнөөдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарлалаа

Өнөөдөр /2024.01.01/ Японы баруун хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарлаж, тус бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулахаар ажиллаж буй талаар Японы NHK агентлагаас эш татан CNN мэдээллээ.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 16:10 цагт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Ишикава мужийн Анамизү хотоос зүүн хойд зүгт 42 км-ын орчимд 10 км-ын гүнд байгааг тогтоожээ. Улмаар Японы цаг уурын агентлаг Японы баруун эрэг орчмын бүс нутгуудад цунами болох тухай сэрэмжлүүлгийг нэн даруй гаргаж, эхний давалгаа 10 гаруй минутын дараа далайн эрэгт хүрснийг мэдээлсэн байна.

Мөн Японы олон нийтийн NHK телевизийн мэдээлснээр 16:21 цагийн орчимд 1.2 метрын өндөртэй цунамигийн давалгааг харсан Ишикава мужийн Важима хотоос анхны мэдээлэл ирсэн байна. Одоогоор хохирол учраагүй бөгөөд Ишикава мужийн Ното хотод цунамигийн томоохон сэрэмжлүүлэг хэвээр байгаа бөгөөд 5 метр орчим долгионтой байх төлөвтэй байгаа аж. Иймд Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши цунамигийн аюулд өртөж буй бүс нутагт амьдарч буй хүмүүсийг өндөр газар нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. 

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө