ВИДЕО: Японд өнөөдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 35 мянган байшин цахилгаангүй болж, хурдны галт тэрэгний хөдөлгөөн зогсжээ

ВИДЕО: Японд өнөөдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 35 мянган байшин цахилгаангүй болж, хурдны галт тэрэгний хөдөлгөөн зогсжээ

Японд өнөөдөр /2024.01.01/ 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас тус улсын баруун эрэгт цунами болох аюул зарлаад байна. Учир нь газар хөдлөлтийн эхний чичирхийллээс хэдхэн минутын дараа 5 метр хүртэл өндөртэй давалгаа далайн эргийн бүсэд хүрсэн талаар Японы цаг уурын албанаас мэдээлжээ. 

Мөн эрчим хүчний компаниуд Япон дахь цөмийн байгууламжийн нөхцөл байдлыг яаралтай шалгаж байгаа бөгөөд одоогоор онцгой байдлын тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши мэдээлжээ. Японд одоогоор 35 мянга гаруй байшин цахилгаангүй болж, хурдны галт тэрэгний хөдөлгөөн ч зогсоод байгаа аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө