Японд болсон газар хөдлөлтийн улмаас зургаан хүн нас барж, 100 гаруй байшин шатжээ

Японд болсон газар хөдлөлтийн улмаас зургаан хүн нас барж, 100 гаруй байшин шатжээ

Японы баруун хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарлаж, тус бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулахаар ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн бөгөөд барилгуудын нурангийг цэвэрлэх, авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөн Цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан ч газар хөдлөлтийн улмаас түймэр дэгдэж 100 гаруй байшин барилга галд өртжээ. Ишикава мужийн Важима хотод өнөөдөр /2024.01.02/ өглөөний байдлаар түймэр ассаар хэвээр байгаа тул тус бүсийн оршин суугчдыг эргэж ирэхгүй байхыг эрх баригчид санууллаа.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө