ВИДЕО: БНСУ-ын сөрөг хүчний удирдагч үг хэлэх үедээ халдагад өртөж, хүзүүндээ хутгалуулан эмнэлэгт хүргэгдлээ

ВИДЕО: БНСУ-ын сөрөг хүчний удирдагч үг хэлэх үедээ халдагад өртөж, хүзүүндээ хутгалуулан эмнэлэгт хүргэгдлээ

БНСУ-ын сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён Зүүн өмнөд нутгийн Пусан боомтод ажиллах үеэрээ халдлагад өртсөн талаар тус улсын Yonhap агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга Ли Пусан хотын Гадеок арлын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажилтай танилцсаны дараа өнөөдөр өглөөний 10:27 цагт сэтгүүлчдэд ярилцлага өгч асуултад хариулах үеэр халдлагад өртөж, хүзүүнийхээ зүүн талд хутгалуулжээ. Улмаар Ли ухаантай хэвээр байсан ч цус алдалт үргэлжилсээр байсан бөгөөд халдлагаас хойш 20 минутын дараа эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин халдлага үйлдсэн эрэгтэйг цагдаа нар хэргийн газраас баривчилж, шалгалтын ажиллагааг явуулж байна гэж мэдээлэв.

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө