ШУУРХАЙ: Хонг Конгийн зочид буудалд харааны бэрхшээлтэй өндөр настай хүнийг дээрэмдсэн 26 настай монгол эрэгтэйг баривчилжээ

ШУУРХАЙ: Хонг Конгийн зочид буудалд харааны бэрхшээлтэй өндөр настай хүнийг дээрэмдсэн 26 настай монгол эрэгтэйг баривчилжээ

Хонг Конгийн цагдаа нар 26 настай монгол залууг харааны бэрхшээлтэй өндөр настныг дээрэмдсэн байж болзошгүй хэмээн баривчилсан талаар БНХАУ-ын Chine morning post агентлаг өнөөдөр /2024.01.02/ мэдээллээ.

Хэргийн талаар Хонг Конгийн зүүн дүүргийн байцаагч Жулиан Леунг өнөөдөр /2024.01.02/ хийсэн мэдэгдэлдээ, “Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй нь Хонг Конгийн "Fortress Hill MTR" буудалд 67 настай хараагүй эрэгтэйн цүнхийг дээрэмдсэн нь камерт бичигдсэн. Хохирогчийн цүнхэнд гар утас болон 3500 хонконг доллар (448 ам.доллар) бүхий бэлэн мөнгө, иргэний үнэмлэх нь байсан. Хэргийн сэжигтэн нь Хонг Конгод оршин суухыг зөвшөөрсөн түр үнэмлэхтэй байсан” гэж мэдэгджээ.  Харин Монгол Улсын иргэнийн холбогдсон энэхүү хэргийн талаар манай Гадаад харилцааны яам албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө