Ираны Керан хотын оршуулгын газрын ойролцоо өчигдөр /2024.01.03/ дэлбэрэлт болсны улмаас 103 хүн амиа алдаж, 141 хүн шархадсан гэж "Tasnim" хэвлэлийн агентлаг мэдээллээ. Тодруулбал, 2020 оны 1-р сарын 3-нд Багдад хотод болсон агаарын довтолгооны улмаас амь үрэгдсэн Ираны генерал Кассем Солейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохоор олон хүмүүс цугларсан үеэр дэлбэрэлт болж ийнхүү олон хүн амь үрэгдсэн байна. К.Солеймани нь Ираны гадна талд үйл ажиллагаа явуулдаг тусгай ангиудыг удирддаг нэгэн байжээ.
Эх сурвалж: BBC