ШУУРХАЙ: "БНСУ-д оршин суудаг 20 гаруй насны монгол залууг найзыгаа хутгалсан хэргээр өнөөдөр баривчиллаа" гэж Солонгосын хэвлэлд мэдээлжээ

ШУУРХАЙ: "БНСУ-д оршин суудаг 20 гаруй насны монгол залууг найзыгаа хутгалсан хэргээр өнөөдөр баривчиллаа" гэж Солонгосын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-д оршин суудаг монгол залуу найзыгаа хутагласан хэргээр цагдаад баривчлагдсан талаар тус улсын KBC телевиз мэдээллээ.

Хэргийн талаар Кёнги аймгийн Сувон хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн 20 настай эрэгтэй Б-г хүйтэн мэс ашиглан 20 настай эрэгтэй А-г гэмтээсэн хэргээр баривчлан шалгаж байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал,  Өнөөдөр өглөөний /2024.01.04/ 4:20 цагийн орчимд иргэн Б нь тухайн үед Сөүл хотод амьдарч байсан найз А-г урлангийн байрандаа урьж, хамт архи ууж, маргалдсаны улмаас найз А-г хутгалсан байна. Улмаар хүн хутгалуулсан гэх  мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж н.Б-г хэргийн газраас баривчилсан байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад Б нь “Ноён А аав, ээжийгээ харааж, доромжилсон болохоор би уурлаж, гэмт үйлдэл хийсэн” гэж мэдүүлжээ. Цагдаагийн байгууллага ноён Б-д холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц баривчлах тогтоол гаргах хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин хутгалуулж гэмтсэн А-г ойролцоох эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой амь насанд аюулгүй байна гэж мэдээллээ.