ВИДЕО: "Боинг 737" онгоцны хаалга нь салж унасны улмаас ослын буулт хийсэн явдал АНУ-д гарчээ

ВИДЕО: "Боинг 737" онгоцны хаалга нь салж унасны улмаас ослын буулт хийсэн явдал АНУ-д гарчээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр АНУ-ын Орегон мужийн Портландад “Alaska Airlines” компанийн боинг 737 Max 9 загварын онгоц хөөрсний дараахан хаалга нь салж унасны улмаас ослын буулт хийсэн талаар CNN мэдээлжээ. Тус онгоцонд нийт 171 зорчигч, зургаан нислэгийн ажилчид байсан бөгөөд Портландын олон улсын нисэх онгоцны буудалд бүгд аюулгүй газардсан гэж “Alaska Airlines” агаарын тээврийн компани мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар ямар шалтгааны улмаас онгоцны хаалга салсан талаар судалж байгаа аж.

ВИДЕО: