Японд болсон газар хөдлөлтөөс тав хоногийн дараа 90 гаруй насны эмэгтэйг нурангин доороос эсэн мэнд аварчээ

Японд болсон газар хөдлөлтөөс тав хоногийн дараа 90 гаруй насны эмэгтэйг нурангин доороос эсэн мэнд аварчээ

Японы Ишикава мужийн Ното хойгт хүчтэй газар хөдлөлт болсноос тав хоногийн дараа 90 гаруй насны эмэгтэйг нурангин доороос эсэн мэнд аварчээ.

Аврах багийнхан түүнийг Сузу хотын хоёр давхар байшингийн нуранги дотроос олсон байна. Одоогийн байдлаар  120 гаруй хүн нас барсан нь батлагдсан бөгөөд 200 хүн сураггүй болжээ. Мөн тус бүс нутгийн хэд хэдэн зам хаагдсан хэвээр байгаа тул Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн аврах ажиллагаанд нисдэг тэргээр ашиглаж, тусгаарлагдсан бүс нутагт хангамж хүргэж байна.

Түүнчлэн олон нийтийн NHK сувгийн мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим бүс нутагт ням гаригт бороо орох төлөвтэй байгаа тул аврах ажилд саад болж магадгүй бөгөөд бага зэрэг бороо орвол хөрсний гулгалт нэмэгдэнэ гэж эрх баригчид анхааруулж байна.

Эх сурвалж: BBC