Японд "насаараа шоронд суухыг хүсэн" 39 настай эрэгтэй метро хүлээж зогссон эмэгтэйг тавцангаас түлхсэн хэрэг гарчээ

Японд "насаараа шоронд суухыг хүсэн" 39 настай эрэгтэй метро хүлээж зогссон эмэгтэйг тавцангаас түлхсэн хэрэг гарчээ

Өчигдөр /2024.01.06/ үдээс хойш Токиогийн Минато тойргийн Шинагава өртөөнд 39 настай эрэгтэй Метро хүлээж зогссон эмэгтэйг тавцангаас түлхэж хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар Japan news агентлаг мэдээллээ. 

Тус галт тэрэгний яаралтай тусламжийн аврах албаны мэдээлснээр, “Эмэгтэйн гэмтэл амь насанд нь аюулгүй. Аврах ажиллагаа яг одоо үргэлжилж байна” гэлээ. Харин хэргийн талаар Токио хотын цагдаагийн газрын мэдээлснээр, “Өчигдөр 13:30 цагийн орчимд Токио хотын Минато тойргийн JR Шинагава өртөөнд  метро хүлээж зогссон эмэгтэйн араас түлхэж унагасан эрэгтэйг саатуулсан. Хэргийн улмаас метро хүлээж байсан 60 орчим насны эмэгтэй тавцангаас унасан. Эмэгтэй одоогоор ухаантай биеийн байдал нь хэвийн амь насанд нь аюулгүй байгаа. Осака мужийн Тондабаяши хотод амьдардаг 39 настай эрэгтэйг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан. Байцаалтын явцад  тэрбээр хэргээ хүлээн зөвшөөрч, “Би үхтлээ х хүссэн учраас ийм зүйл хийсэн” гэж мэдүүлсэн гэлээ.