Цагаан сарын шинийн 1, 2-ны өдөр нь амралтын өдөр таарч байна

Цагаан сарын шинийн 1, 2-ны өдөр нь амралтын өдөр таарч байна

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1, 2-ны өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10, 11-нд буюу бямба, ням гарагт тохионо. Харин шинийн гуравны өдөр нь 12-ны даваа гарагт таарч байна.  Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай. Харин энэ жилийн цагаан сарын бүх нийтийн амрлатын өдрүүд нь амралтын өдөр таарч байна. Манай улсад нөхөж амрах хуулийн зохицуулалт байхгүй.  Ингээд хоёрдугаар сарын 13-наас ажлын өдөр эхлэх нь.

Харин битүүний өдрийг албан ёсны амралтын өдөрт оруулдаггүй. Энэ жил битүүний өдөр тасарч байгаа гэх мэдээлэл гарсан ч Гандантэгчэнлин хийдээс үгүйсгэж, хоёрдугаар сарын 9-нд битүүрнэ гэсэн юм.

 




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө