ВИДЕО: Израилын тусгай хүчнийхэн эмч, өвчтөний дүрд хувиран эмнэлэгт нэвтэрч Хамасын гишүүдийг устгаж буй бичлэг дэлхий нийтийн анхааралд оров

ВИДЕО: Израилын тусгай хүчнийхэн эмч, өвчтөний дүрд хувиран эмнэлэгт нэвтэрч Хамасын гишүүдийг устгаж буй бичлэг дэлхий нийтийн анхааралд оров

Израилын тусгай хүчнийхэн өчигдөр /2024.01.30/ эмч, сувилагч, тахир дутуу болоод өвчтөний дүрд хувиран баруун эргийн Женин дэх Ибн Сина гэх эмнэлэгт нэвтэрч алан хядагч гэх гурван хүний амийг хороосон гэх бичлэг дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. 

ВИДЕО: 

Энэ талаар зарим эх сурвалжууд, "Хамасын гишүүн нь 27 настай Мухаммед Жаламнех гэгч удахгүй террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан. Жаламнех өнгөрсөн онд Израилийн дроны цохилтод өртөж шархадсан найзтайгаа хамт эмнэлэгт байсан. Харин өөр хоёр хохирогч нь Хамасын Женин батальонд харъяалагддаг Мухаммед Газави, түүний дүү Басил нар байсан гэжээ.  Видео бичлэгээс харахад хохирогчдыг орон дээр хэвтэж байхад нь Израилын тусгай хүчнийхэн газар дээр нь буудан хөнөөх ба эмч болон энгийн иргэний дүрд хувирсан нийт 10 гаруй цэрэг эмнэлэгт нэвтэрч байгаа нь харагдах ажээ. 

Эх сурвалж: NEXTA