Марк Зукерберг цахим сүлжээнээс болж амиа алдсан хүүхдүүдийн ар гэрээс уучлалт гуйлаа

Марк Зукерберг цахим сүлжээнээс болж амиа алдсан хүүхдүүдийн ар гэрээс уучлалт гуйлаа

"Meta" компанийн захирал Марк Зукерберг АНУ-ын Сенатын сонсголын үеэр цахим сүлжээнээс болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлалт гуйжээ. 

Тодруулбал, АНУ-ын Сенатын сонсголыг “Хүүхдүүдийг цахим орчинд хамгаалахын тулд юу хийж байгаа” талаар тодруулах зорилготой хийсэн байна. Уг сонсголд цахим сүлжээнд нийтлэгдсэн контентоос болж амиа егүүтгэсэн, өөрсдийгөө гэмтээсэн хүүхдүүдийн гэр бүлийнхэн оролцжээ. Энэ үеэр Марк Зукерберг босож, хүүхдүүдийн гэр бүлийнхнээс уучлалт гуйсан юм. Тэрбээр, "Та бүгдийн туулсан бүх зүйлд уучлалт гуйж байна. Үүнийг хэн ч туулах ёсгүй" гэжээ. Мөн сонсголын үеэр "Meta" компани өсвөр насныханд аюулгүй цахим орчныг бий болгохын тулд 30 гаруй тохиргоо хийснээ мэдэгдэв.