ВИДЕО: Украины арми ОХУ-ын Хар тэнгисийн флотын "Ивановец" хөлөг онгоцыг өнөөдөр устгасан гэж мэдээлсэн нь олон улсын хэвлэлүүдийн гол сэдэв болов

ВИДЕО: Украины арми ОХУ-ын Хар тэнгисийн флотын "Ивановец" хөлөг онгоцыг өнөөдөр устгасан гэж мэдээлсэн нь олон улсын хэвлэлүүдийн гол сэдэв болов

Украины арми ОХУ-ын Хар тэнгисийн флотын "Ивановец" хөлөг онгоцыг устгасан хэмээн өнөөдөр /2024.02.01/ зарласан нь олон улсын хэвлэлүүдийн анхааралд ороод байна.

Тодруулбал, Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газраас, "хоёрдугаар сарын 1 /2024.02.01/-ний шөнө Украины зэвсэгт хүчин Оросын Хар тэнгисийн флотын  пуужин тээвэрлэгч "Ивановец" хөлөг онгоцыг устгасан гэж мэдэгдсэн байна. Тус мэдээлэлд, Оросын "Ивановец" хөлөг онгоц Крымийн Доузлав нуурын замд байсан бөгөөд пуужингаар шууд мөргөсний улмаас живсэн гэжээ. Харин ямар төрлийн зэвсэг ашигласан талаар тодорхой мэдээлээгүй байна.

ВИДЕО: 

Украины талын нийтэлсэн дүрс бичлэгт, жижиг завьнууд хөлөг онгоц руу ойртож, үүний дараа хүчтэй дэлбэрэлт болж буйг харуулсан байна. Өнгөрсөн хугацаанд Украины арми алсын удирдлагатай завь ашиглан Оросын хөлөг онгоцны эсрэг ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин Оросын эрх баригчид энэ мэдээлэлд одоогоор тайлбар хийгээгүй байгаа аж. Мөн Оросын Хар тэнгисийн флотын сайтад бичсэнээр "Ивановец" хөлөг онгоц нь 493 тоннын багтаамжтай, 56 метрын урттай ба дөрвөн пуужин харвах төхөөрөмжтэй бөгөөд 41 хүний ​​бүрэлдэхүүнтэй гэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө