Кенид газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, 280 гаруй хүн бэртжээ

Кенид газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, 280 гаруй хүн бэртжээ

Кенийн нийслэлд өнгөрөгч пүрэв гарагийн шөнө /2024.02.01/ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хий дүүргэх үйлдвэрийн газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, гурван хүн амиа алдаж, 280 хүн бэртсэн талаар Зүүн Африкийн эрх баригчид мэдэгдлээ.

Тодруулбал, Найроби хотын Эмбакаси дүүрэгт 23:30 цагийн орчимд хий тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсний улмаас гал гарчээ. Гал гарсны улмаас гурван Кенийн иргэн Найроби Баруун эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад харамсалтайгаар нас баржээ. Үүнээс гадна одоогийн байдлаар 280 иргэн галд өртөж шархадсан байдалтай байгаа аж. Мөн ослын газар аврах ажиллагаа болон бусад хөндлөнгийн оролцоог зохицуулах зорилгоор командын төв байгуулсан бөгөөд тус бүс нутгаас иргэдий аль болох хол байхыг уриалж байгаа гэнэ.