ШУУРХАЙ: Шведэд гарсан гэмт хэрэгтэй холбогдуулж тус улсад суралцаж буй зөвхөн "Монгол оюутнуудын жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн" талаар DN мэдээлжээ

ШУУРХАЙ: Шведэд гарсан гэмт хэрэгтэй холбогдуулж тус улсад суралцаж буй зөвхөн "Монгол оюутнуудын жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн" талаар DN мэдээлжээ

Швед улсын Фарста хотын цагдаа нар Стокгольм хотын "Эстетиска" сургуультай холбогдож, зөвхөн монгол оюутнуудын жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн талаар DN сайт мэдээлжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас онц ноцтой гэмт хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байх үедээ Стокгольм хотын "Эстетиска" сургуулийн захиралтай холбогдож тус сургуульд суралцдаг зөвхөн монгол оюутнуудын жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн байна. Харин тус сургуулийн захирал Анника Хедас Фолк, "Оюутнуудыг үндэс угсаагаар нь тодорхойлж, хувийн нууц мэдээллийг дижитал хэлбэрээр илгээхийг цагдаа нар хүсэж байгаа нь ёс суртахуунгүй хэрэг. Би үүнийг эрс эсэргүүцэж байна" гэсэн хариуг өгчээ. Иймд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгалтын ажиллагааг өөр хэлбэрээр үргэжлүүлж эхэлсэн хэмээн DN сайт мэдээлсэн байна. 

Харин тус мэдээлэлд ямар хэрэгтэй холбогдуулж "Эстетиска" сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын хувийн мэдээллийг шаардсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Мөн энэ талаар манай Гадаад харилцааны яам зэрэг холбогдох төрийн байгууллага ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. 

Эх сурвалж: Dagens Nyheter