Йордан дахь цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны хариуд АНУ-аас Ирак, Сирид агаараас цохилт өгчээ

Йордан дахь цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны хариуд АНУ-аас Ирак, Сирид агаараас цохилт өгчээ

Йордан дахь цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны хариуд АНУ-ын Зэвсэгт хүчин Ирак, Сири дэх 85 байгууламжид агаараас цохилт өгсөн байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын (CENTCOM) мэдээлснээр, дээрх байгууламжууд нь Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус болон түүнтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүдэд хамаарах аж. Өндөр нарийвчлалтай 125 гаруй сум хэрэгсэл ашигласан цохилтын бай нь команд, удирдлагын төвүүд, пуужин, нисгэгчгүй онгоцны агуулах зэрэг байжээ. 

Мөн агаарын довтолгооны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, “"Хэрэв та Америк хүнийг хохироовол бид хариу өгөх болно. Бидний хариу арга хэмжээ өнөөдрөөс эхэлсэн. Энэ нь бидний сонгосон газар, цагт үргэлжлэх болно" гэлээ. Сонирхуулахад, нэгдүгээр сарын 28-ны ням гарагт "Тауэр 22" хэмээх АНУ-ын цэргийн баазад нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас гурван цэрэг амиа алдаж, 40 гаруй албан хаагч шархадсан. Хэрэг явдалд Цагаан ордон Ираныг буруутган, хариу арга хэмжээ авахаа анхааруулсан. Харин Ираны эрх баригчид үүнийг няцааж, зэвсэгт бүлгүүдийн шийдвэр гаргахад оролцоогүй хэмээн мэдэгдээд байсан юм.