БНСУ-ын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг өчигдөр /2024.02.02/ Катарт болсон Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Австралийн багийг буулган авч, хагас шигшээд шалгарсан байна. Тодруулбал, БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Сон Хён Мин нэмэлт цагт торгуулийн цохилтоор гоол оруулж, Австралийн багийг 2:1 харьцаатай буулган авсан байна.
Тус тоглолтын талаар БНСУ-ын дасгалжуулагч хэвлэлд өгсөн тайлбартаа "Бид үүнийг даван туулсандаа маш их баяртай, сэтгэл хөдөлж байна. Манай баг Австралийн багтай маш хүнд тоглолтыг хийлээ. Тэднээр бахархаж байна" гэжээ. Сонирхуулахад, Мягмар гараг /2024.02.06/-ийн орой "Аль Жануб" цэнгэлдэх хүрээлэнд БНСУ-ын баг хагас шигшээд Йорданы багтай тоглох юм байна.
ВИДЕО:
HEUNG-MIN SON IS HIM. ? pic.twitter.com/81hROEDPB3
— CBS Sports Golazo ⚽️ (@CBSSportsGolazo) February 2, 2024