ВИДЕО: ОХУ-ын армид дайчлагдсан цэргүүдийн ар гэрийнхэн "Гэртээ харих зам" гэх хөдөлгөөн байгуулж, өнөөдөр жагсаал хийгээд баривчлагдсан гэж BBC мэдээлжээ

ВИДЕО: ОХУ-ын армид дайчлагдсан цэргүүдийн ар гэрийнхэн "Гэртээ харих зам" гэх хөдөлгөөн байгуулж, өнөөдөр жагсаал хийгээд баривчлагдсан гэж BBC мэдээлжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэнд байдаг "Үл мэдэгдэх цэргүүд"-ийн булшины ойролцоо Украинд дайнд оролцуулахаар Оросын армид дайчлагдсан цэргүүдийн ар гэр, төрөл төрөгсдийн жагсаал өнөөдөр /2024.02.03/ болсон байна. 

Энэ үеэр Оросын армид дайчлагдсан цэргүүдийн эхнэрүүд болоод тус үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчид гээд 27 хүнийг Кремлийн ойролцоо баривчилсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Харин "Гэртээ харих зам" хөдөлгөөний төлөөлөгчид дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж буй В.Путины сонгуулийн штаб дээр очсон байна. 

Сонирхуулахад, өнгөрөгч арваннэгдүгээр сар /2023.11/-д "Гэртээ харих зам" хөдөлгөөний гишүүд цэрэгт татагдсан оросуудыг цэргээс чөлөөлөхийн төлөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг оролдсон ч амжилтгүй болсон юм. Харин үүний дараа “Гэртээ харих зам” хөдөлгөөний төлөөлөгчид долоо хоног бүр "Үл мэдэгдэх цэргүүд"-ийн булшинд дээр цэцэг авчирч эхэлжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө