Японд нас барж буй нэгэн эр цуврал террорист халдлага үйлдэж эрэн сурвалжлагдаж байснаа мэдүүлж, өөрийн жинхэнэ нэрээр үхэхийг хүсжээ

Японд нас барж буй нэгэн эр цуврал террорист халдлага үйлдэж эрэн сурвалжлагдаж байснаа мэдүүлж, өөрийн жинхэнэ нэрээр үхэхийг хүсжээ

Японд нас барж буй нэгэн эр цуврал террорист халдлага үйлдсэн бүлэгт харьяалагдаж, 50 орчим жил эрэн сурвалжлагдаж байснаа хүлээн зөвшөөрсөн талаар "The Japan Times" мэдээлжээ. 

Тодруулбал, ходоодны хорт хавдрын төгсгөлийн шатандаа орж эмнэлэгт хэвтэж буй 70 настай Хироши Учида гэх иргэн "Сатоши Киришима" хэмээх жинхэнэ нэрээр үхэхийг хүсч буйгаа хэлсэн байна. Харин "Сатоши Киришима" хэмээх нэртэй этгээдийг 1970-аад оноос Япон улс хойш эрэн сурвалжилж байжээ. Учир нь цагдаа нар түүнийг хэд хэдэн террорист халдлага үйлдсэн, ялангуяа Мицубиши хүнд үйлдвэрийн барилгыг дэлбэлж, 8 хүний ​​аминд хүрч, 160 гаруй хүнийг шархдуулсан бүлэглэлийн нэг хэсэг хэмээн үзэж байгаа аж.  

Харин цагдаа нар тус иргэнийг дөрвөн өдрийн турш эмнэлэгт байцаасны эцэст тэрээр нас барсан гэж "The Guardian" мэдээлсэн ба Хироши Учида, Сатоши Киришима нар нэг хүн болохыг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан гэж ABC мэдээлсэн байна. 

Тэрээр Токио хотоос нэг цагийн зайд орших Фүжисава хотод амьдардаг, барилгын компанид 40 гаруй жил  ажилласан, бэлэн мөнгөөр ​​цалинждаг байсан бөгөөд гар утас, жолооны үнэмлэх, банкны данс, эрүүл мэндийн даатгалгүй байсан гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө