Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Залужный огцрох магадлалтай гэсэн мэдээллийг Ерөнхийлөгч В.Зеленский баталжээ

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Залужный огцрох магадлалтай гэсэн мэдээллийг Ерөнхийлөгч В.Зеленский баталжээ

Дайн үргэлжилж буй энэ үед Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный нарын дунд ноцтой зөрчил үүссэн хэмээн олон улсын зарим хэвлэлүүд мэдээлж буй. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг албан тушаалаас нь огцруулах гэж байгаа эх мэдээлэл ч гараад байгаа юм. 

Тэгвэл Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч н.Залужный огцрох магадлалтай гэсэн мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский баталжээ. Тэрээр Италийн RAI телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа "Дахин тохируулах, шинэ эхлэл зайлшгүй шаардлагатай. Энэ нь зөвхөн нэг хүнд хамаарахгүй, зөвхөн цэргийн салбарт ч биш хэсэг бүлэг менежерүүдэд хамаатай. Би солих талаар бодож байгаа, энэ нь үнэн. Газар дээрх нөхцөл байдлын хувьд зэвсэг нийлүүлэлт удаашралтай байгаа тул зогсонги байдал бий. Энэ нь алдаа гаргахад хүргэж байгаа" гэжээ. 

Эх сурвалж: BBC