Өчигдөр холбоо тасарсан Оросын онцгой байдлын яамны Ми-8 нисдэг тэрэгний сэгийг нуурын эргээс олжээ

Өчигдөр холбоо тасарсан Оросын онцгой байдлын яамны Ми-8 нисдэг тэрэгний сэгийг нуурын эргээс олжээ

Өчигдөр /2024.02.04/ холбоо тасарсан Оросын онцгой байдлын яамны Ми-8 нисдэг тэрэгний сэгийг "Онега" гэх нуурын эргээс олсон талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, Ми-8 нисдэг тэрэгний сэгийг "Онега" нуурын эргээс 11 километрийн зайд, мөн 50 метрийн гүнээс олсон гэж ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна. 

Мөн Оросын онцгой байдлын яамны нисэхийн аврах төвд харьяалагддаг тус нисдэг тэрэг сургалтын нислэг хийж байсан бөгөөд олон мянган цаг ниссэн туршлагатай багийнхан явсан. Онгоцонд явсан гурван хүний цогцос хараахан олдоогүй байна. Унасан нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд 60 метрын гүнд шумбах чадвартай шумбагчид оролцож байгаа бөгөөд 300 метрийн гүнд шумбах чадвартай алсын удирдлагатай "Falcon" төхөөрөмжийг ашиглаж байгаа гэжээ. 

Эх сурвалж: BBC