"Английн хаан III Чарльзыг хорт хавдрын эмчилгээ хийлгэж эхэлсэн" гэж Букингемийн ордноос мэдээлжээ

"Английн хаан III Чарльзыг хорт хавдрын эмчилгээ хийлгэж эхэлсэн" гэж Букингемийн ордноос мэдээлжээ

Английн хаан хорт хавдраар өвчилж, эмчилгээ хийлгэж эхэлсэн талаар тус улсын Букингемийн ордноос мэдэгдсэн байна. Түүнийг саяхан түрүү булчирхайн томрол өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ гэсэн мэдээлэл гарч байсан юм.

Тэгвэл түүнийг түрүү булчирхайн хорт хавдар тусаагүй гэж ордныхон мэдэгдсэн ч түрүү булчирхайн өвчлөлийн улмаас эмнэлэгт эмчлүүлсний дараа түүний хорт хавдарын оношийг тавьсан байна. Харин өдгөө 75 настай III Чарльз хаан ямар төрлийн хорт хавдартай болохыг Букингемийн ордноос тодорхой мэдээлэл өгөөгүй байна.