Баруун Африкийн хамгийн тогтвортой улс болох Сенегалын ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулсанд хамтын нийгэмлэгүүд санаа зовниж буйгаа илэрхийлжээ

Баруун Африкийн хамгийн тогтвортой улс болох Сенегалын ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулсанд хамтын нийгэмлэгүүд санаа зовниж буйгаа илэрхийлжээ

Баруун Африкийн хамгийн тогтвортой орнуудын нэг болох Сенегалын парламент тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 10 сараар буюу ирэх арванхоёрдугаар сарын 15 /2024.12.15/-ны өдрийг хүртэл хойшлуулахаар санал хураалт явуулсан байна. Учир нь энэхүү саналыг Сенегалын одоогийн ерөнхийлөгч Макки Салл гаргажээ. 

Харин сөрөг хүчний нэг бүлэг нь эсэргүүцэж “Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт” гэж нэрлэсэн байна. Мөн Сенегалын нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Сонирхуулахад, 1960 оноос хойш Сенегал төрийн эрх мэдлээ тайван замаар, зөвхөн сонгуулиар шилжүүлж ирсэн байна. Тус улс бүс нутаг бусад олон мужаас ялгаатай нь эрх мэдлийн хүчтэй өөрчлөлтийг хэзээ ч мэдэрч байгаагүй ажээ. 

Эх сурвалж: BBC