АНУ-д ирэхдээ онгоцны тийзэд мөнгө төлөлгүй "туулайчилж" очсон ОХУ-ын иргэнийг 93 хоног баривчилж, дараа нь албадан гарахаар шийдвэрлэжээ

АНУ-д ирэхдээ онгоцны тийзэд мөнгө төлөлгүй "туулайчилж" очсон ОХУ-ын иргэнийг 93 хоног баривчилж, дараа нь албадан гарахаар шийдвэрлэжээ

Лос Анжелес хотын холбооны шүүх өнгөрөгч арваннэгдүгээр сар /2023.11/-д Дани улсаас АНУ руу “туулайчилж”, онгоцны билетийн мөнгөө төлөөгүй ирсэн ОХУ-ын иргэн 46 настай Сергей Очигаваг 93 хоног хорих ял оноожээ. 

Оросын иргэншилтэй Сергей Очигава АНУ-д ирэхдээ "Скандинав"-ын агаарын тээвэр /SAS/-ийн онгоцоор билетгүй төдийгүй виз, паспортгүй ирсэн байдаг. Иймд Лос-Анжелес хотын холбооны шүүхийн шүүгч Жорж Ву нь Оросын иргэн Сергей Очигаваг онгоцны тийзийн зардал болох 2174.90 ам.долларыг нөхөн төлөхийг тушаажээ. Харин Сергей Очигаваг суллагдсаных нь дараа АНУ-ын цагаачлалын алба баривчилж, тус улсаас албадан гаргахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC