"Японы мисс-2024" тэмцээний ялагч Украин бүсгүй "Гэрлэсэн эртэй амрагийн харилцаатай" гэсэн мэдээллээс болж миссийн титмээсээ татгалзжээ

"Японы мисс-2024" тэмцээний ялагч Украин бүсгүй "Гэрлэсэн эртэй амрагийн харилцаатай" гэсэн мэдээллээс болж миссийн титмээсээ татгалзжээ

"Японы мисс-2024" тэмцээний ялагч, Украин гаралтай Япон бүсгүй Каролин Шиино миссийн титмээсээ татгалзжээ. Каролин Шиино нь 26 настай бөгөөд хоёр долоо хоногийн өмнө "Японы мисс-2024" тэмцээнд ялалт байгуулж, титмийн эзэн болсон юм. Каролин Шиино нь Украинд төрсөн бөгөөд эцэг эх нь салж, тэрбээр ээжийнхээ хамт 5 настайдаа Япон руу нүүж иржээ. Өдгөө түүний ээж нь япон хүнтэй гэрлэсэн байна. 

Харин Каролин Шиино  2022 онд Японы иргэншилтэй болсон бөгөөд "Японы мисс-2024" тэмцээнд түрүүлснийхээ дараа тэрбээр, "Япон гэж хүлээн зөвшөөрөгдсөндөө талархаж байна" гэжээ. Энэ асуудлаар Японы олон нийт хоёр хуваагдаж зарим нь түүний ялалтыг сайшааж, зарим нь түүнийг Японы уламжлалт гоо сайхныг илэрхийлээгүй гэж байжээ. 

Гэтэл түүнийг "Японы мисс-2024" тэмцээнд түрүүлсний дараа зарим хэвлэлд Каролин Шиино нь гэрлэсэн эртэй амрагийн харилцаатай хэмээн нийтэлсэн байна. Харин тэмцээнийг зохион байгуулагчид тэр залууг гэрлэсэн гэдгийг Каролин Шиино мэдээгүй гэсэн бол Каролин Шиино тэр хүний ​​гэрлэлт, гэр бүлийн талаар мэддэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар тэрбээр олон нийтийн сүлжээнд мэдэгдэл нийтэлж, "Ноён Маэдагийн эхнэр, гэр бүл болон холбогдох бүх хүмүүст төвөг учруулсандаа хүлцэл өчье. Тус агентлагт өгсөн тайлбар маань алдаатай байсан. Төөрөгдөл, айдас надад үнэнийг хэлэх боломжийг олгосонгүй "Японы мисс-2024" цолноос татгалзаж байна гэжээ. Иймд тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг титмээс татгалзсаныг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: BBC