Чилийн Ерөнхийлөгч асан С.Пиньера нисдэг тэрэг жолоодож яваад амиа алдаж, тус улсад гурав хоногийн гашуудал зарлажээ

Чилийн Ерөнхийлөгч асан С.Пиньера нисдэг тэрэг жолоодож яваад амиа алдаж, тус улсад гурав хоногийн гашуудал зарлажээ

Чилийн Ерөнхийлөгч асан Себастьян Пиньера тус улсын өмнөд хэсэгт орших "Лос Риос" мужид ослоор нас баржээ. Тодруулбал, энэ талаар Чилийн Засгийн газар, Дотоод хэргийн сайд Кэролин Тоха мэдээлэл хийж, "Ерөнхийлөгч асан Себастьян Пиньера нисдэг тэрэг жолоодож яваад Ранко нуурт осолдож амиа алдсан. Түүнтэй хамт зорчиж явсан гурван зорчигч амьд үлдсэн" гэж мэдэгдсэн байна. Себастьян Пиньера нь 2010-2014, 2018-2022 оны хугацаанд хоёр удаа  Чилийн төрийн тэргүүнээр ажилласан нэгэн юм. Түүнийг нас барсантай холбогдуулан Чилийн одоогийн Ерөнхийлөгч Габриэль Борич тус улсад гурван өдрийн гашуудал зарласан байна.

Эх сурвалж: BBC