Нэгдүгээр сарын 05 /2024.01.05/-ны өдөр АНУ-ын Орегон мужийн Портландад “Alaska Airlines” компанийн Boeing 737 Max 9 загварын онгоцны хаалга нь салж унасны улмаас ослын буулт хийсэн хэрэг явдал гарсан. Үүний улмаас АНУ-ын Боинг компани Boeing 737 Max 9 загварын онгоцнууддаа дахин техникийн үзлэг хийхийн тулд, энэ төрлийн 171 онгоцны нислэгийг дүр зогсоож буйгаар мэдэгдсэн юм.
Мөн АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA) боинг онгоцны үйлдвэрлэлийн явцад аудит хийж, чанарын хяналтыг хариуцдаг хүмүүсийн эрх мэдлийг хянана гэж мэдэгдсэн. Тэгвэл шалгалтын явцад "Ослын буулт хийсэн Boeing 737 Max 9 загварын онгоцны хаалгыг бэхлэх ёстой дөрвөн боолт дутуу байсан нь энэхүү осолд хүргэсэн" гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Иймд АНУ-ын эрх баригчид тус шалгалтын дараа Boeing 737 Max 9 онгоцыг нислэгээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Мөн 737 АНУ-ын эрх баригчид Боинг компанийн үйлдвэрлэлд тавих хяналтаа чангатгаж байгаа аж.
Эх сурвалж: BBC