Арслан Ц.Содномдорж тэргүүтэй улсын цолтой 16 бөх өвдөг шороодлоо

Арслан Ц.Содномдорж тэргүүтэй улсын цолтой 16 бөх өвдөг шороодлоо

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.

Тус барилдааны нэгийн даваанд арслан Ц.Содномдорж, харцага Ш.Уламбаяр, Л.Лха-Очир тэргүүтэй улсын цолтой 16 бөх өвдөг шорооджээ. Түүнчлэн аймгийн хурц арслан цолтой 10 бөх тахим өгчээ. Бөх сонирхогчид улсын арслан Ц.Содномдорж, начин Б.Даваа-Очир, Ө.Батзул, Б.Түвшинтөгс нарыг дээгүүр даваанд гарч барилдана хэмээн таамаглаж байсан юм.

Түүнчлэн өчигдөр болсон “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны их шөвөгт шалгарсан аймгийн хурц арслан М.Еркебулан, үзүүрлэсэн аймгийн хурц арслан О.Наранбаатар, түрүүлсэн аймгийн арслан Э.Мөнхжаргал нар нэгийн даваанд өвдөг шороодсон нь бөх сонирхогчдын тааврыг эвдлээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

8 цагийн өмнө

Шуурхай мэдээ