Украины Батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газраас, "Байлдааны бүсэд байгаа Оросын арми Илон Маскийн "Starlink" хиймэл дагуулын интернэтийг ашиглаж байна" гэж мэдэгдэж, гэрэл зураг бүхий мэдээллийг нийтэлсэн байна.
Өмнө нь "Starlink"-ийн интернэтийг ашиглахад шаардлагатай төхөөрөмжүүдийг Дубайгаар дамжуулан Оросын талд нийлүүлэх боломжтой гэсэн батлагдаагүй мэдээлэл гарч байсан юм.
Харин тухайн үед Старлинк компани нь "Оросын засгийн газар болон цэргийнхэнд интернэтийнхээ ямар ч төхөөрөмжийг нийлүүлээгүй бөгөөд Дубайд үйл ажиллагаа явуулдаггүй. Хэрэв "Starlink"-ийн интернэтийн төхөөрөмжийг олон улсын хоригт ороод буй Оросын тал ашиглаж байгаа нь тогтоогдвол төхөөрөмжийг идэвхгүй болгоно" гэж мэдэгдэж байсан юм. Украины Батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газраас нийтэлсэн гэрэл зурагт, "ямар нэг дэлбэрэлт болж буй оросын цэргийн байрлалын гадна "Starlink"-ийн интернэтийг хүлээн авагч бололтой нэг төхөөрөмж харагдах ажээ.
Эх сурвалж: Varlamov news