ФОТО: АНЭУ-ын Дубай хотод "Joby" хэмээх цахилгаан хөдөлгүүртэй, нисдэг таксыг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж мэдэгджээ

ФОТО: АНЭУ-ын Дубай хотод "Joby" хэмээх цахилгаан хөдөлгүүртэй, нисдэг таксыг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж мэдэгджээ

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл "Дубай хотод 2026 оноос эхлэн цахилгаан хөдөлгүүртэй "Joby" хэмээх нисдэг таксыг үйлчилгээнд гарахаар төлөвлөж байгаа" талаар тус хотын Зам, тээврийн газрын нийтийн тээврийн агентлагийн гүйцэтгэх захирал өчигдөр /2024.02.12/ мэдэгдсэн байна. Цахилгаан хөдөлгүүртэй тус нисдэг такси нь 4 зорчигч тээвэрлэх ба цагт 320 км хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Мөн Дубайн нисэх онгоцны буудлаас Палм Жумейра руу 10 минутын хугацаанд зорчих ба цахилгаан моторыг цэнэглэхэд 10 минут зарцуулах ажээ. 

Эх сурвалж: Varlamov news