Оросын банкнаас битүүмжилсэн хөрөнгийг Украиныг дэмжих зорилгоор ашиглах шийдвэрийг Европын холбоо гаргажээ

Оросын банкнаас битүүмжилсэн хөрөнгийг Украиныг дэмжих зорилгоор ашиглах шийдвэрийг Европын холбоо гаргажээ

Европын холбооны Зөвлөл Оросын банкнаас битүүмжилсэн активын орлогыг Украиныг дэмжих зорилгоор ашиглах механизмыг бий болгоход ойртуулсан шийдвэр гаргажээ. Европын холбооны зөвлөлийн энэхүү шийдвэрийг Украины тал сайшаан хүлээн авсан байна.

Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Энэ нь Оросын битүүмжилсэн хөрөнгийн илүүдэл ашгийг ашиглах замыг нээж байна” гэж тэмдэглэжээ. ОХУ-ын хөрөнгийг Украинд ашиглахын тулд Европын холбооноос авч болох аливаа арга хэмжээг АНУ сайшааж байгаагаа мөн мэдэгдсэн байна.  Мөн Германы канцлер Олаф Шольц Европын зэвсгийн үйлдвэрлэлийг их хэмжээгээр нэмэгдүүлэхийг уриалж, энх тайвныг хүсч буй хүмүүс түрэмгийлэгчдийг таслан зогсоох чадвартай байх ёстой гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC