Орос, Беларусийн хоккейн шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг дахин нэг жилээр сунгажээ

Орос, Беларусийн хоккейн шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг дахин нэг жилээр сунгажээ

Олон улсын хоккейн холбооны зөвлөл өчигдөр /2024.02.12/ шийдвэр гаргаж Орос, Беларусийн шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх эрхийг дахин нэг жилээр сунгахаар болжээ. Тодруулбал, "Олон улсын хоккейн холбооноос нарийвчилсан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Орос, Беларусийн шигшээ багуудыг 2024 оны улирлын тэмцээнд оролцохгүй" гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Орос, Беларусийн шигшээ баг 2022, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн бөгөөд мөн 2024 оны аварга шалгаруулах тэмцээнийг ч өнжихөөр болжээ. Учир нь ОХУ-ын тал Украин дайн өдөөсний улмаас Орос, Беларусийн хоккейн баг болоод бусад спортын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасаад байгаа юм. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө