АНУ-ын Сенат өчигдөр /2024.02.12/ Украин болоод Израиль, Тайваньд олон тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг хурдан батлах чухал алхам хийсэн ч Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон үүнийг хориглоно гэж амласан байна.
Тодруулбал, Сенат хуулийн төслийн хэлэлцүүлгийг дуусгахаар санал хураалт явуулснаар сенаторуудад маргааш /2023.02.14/ хуулийг батлах боломжтой болсон байна. Мөн АНУ-ын Бүгд найрамдах намын Митч МакКоннелл тэргүүтэй зарим сенаторууд Украин болоод холбоотнуудад яаралтай тусламж үзүүлэхийг дэмжиж, намын нөхдөдөө хандан Украин болоод Израиль, Тайваньд туслахаас татгалзвал АНУ-ын нэр хүндэд хэрхэн нөлөөлөх талаар бодохыг уриалсан байна.
Гэсэн ч Д.Трампын холбоотон, Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон, "Бүгд найрамдах нам олонхи болсон ч, түүний танхим холбоотнуудад үзүүлэх тусламжийг АНУ-ын хил, цагаачлалын асуудлаас тусгаарласан хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжихгүй" гэж мэдэгдсэн байна. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад Украйн, Израиль, Тайваньд тусламж үзүүлэхэд 95 тэрбум гаруй ам.доллар хуваарилахыг санал болгосон бөгөөд үүний 60 тэрбум ам.доллар нь Украинд үзүүлэх багц дэмжлэг эзэлж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC