ШУУРХАЙ: БНСУ-ын нэгэн сүмээс 400 мянган вон хулгайлсан гэх Монгол Улсын иргэнийг баривчилжээ

ШУУРХАЙ: БНСУ-ын нэгэн сүмээс 400 мянган вон хулгайлсан гэх Монгол Улсын иргэнийг баривчилжээ

Хууль бус цагаач, 40 гаруй насны Монгол Улсын иргэн БНСУ-ын Кёнги мужийн Почон хотын сүмээс мөнгө хулгайлж байгаад цагдаад баригдсан талаар "Newsis" мэдээлжээ.

Энэ талаар БНСУ-ын Почон хотын цагдаагийн газраас, 40 орчим насны Монгол эрэгтэй А-г шөнийн цагаар барилга руу нэвтэрч, хулгай хийсэн хэргээр баривчилсан" гэж өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр мэдээлэв. Хэргийг тодруулбал, сэжигтэн А нь хоёрдугаар сарын 12-ны 18:00 цагийн орчимд Почон мужийн Наечон-Мён хотын сүмд орж, Буддын шашны тахилын ширээний хайрцгаас 400 мянган вон хулгайлжээ. Уг иргэн нь хууль бус цагаач иргэн бөгөөд байнгын ажил эрхэлдэггүй, амьжиргааны зардлаа нөхөх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: Newsis