ВИДЕО: АНУ-д болсон “Супер боул” тэмцээний үеэр үл таних этгээд гал нээж нэг хүн нас барж, 21 хүн шархаджээ

ВИДЕО: АНУ-д болсон “Супер боул” тэмцээний үеэр үл таних этгээд гал нээж нэг хүн нас барж, 21 хүн шархаджээ

Өчигдөр \2024.02.14\ Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Супер Боул” тэмцээнд түрүүлсэн “Канзас-Сити Чифс” багийн ялалтыг тэмдэглэж,  Канзас хотод парад зохион байгуулсан билээ.

ВИДЕО: 

Тус парадын үеэр буудалцаан болж нэг хүн амиа алдаж, 21 хүн шархадсан байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь нэн хүнд байгаа найман хохирогч, хүндэвтэр шархадсан долоон хүн эмчлүүлж байна. Шархадсан хүмүүсийн дунд есөн хүүхэд байгааг албаныхан мэдээлжээ.

Хамгийн анх Канзасын төвд цугларсан олон мянган хөгжөөн дэмжигчийн ойролцоох “Юнион Стейшн” галт тэрэгний буудлын хэсэгт буун дуу гарсан байна.

Одоогоор гал нээсэн хэрэгтэй холбогдуулан гурван сэжигтнийг баривчлаад  байгаа юм. Парадын үеэр аливаа эрсдэл гарахаас сэргийлэн 800 гаруй цагдаа тухайн газарт байсан бөгөөд тэдний заримыг барилгын дээвэр дээр байрлуулсан байжээ. Мөн шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд гал унтраах албаныхан ч байсан бөгөөд цугларсан хүмүүсийг буун дуу гарснаас хойш 10 минутын дотор ойролцоох гурван эмнэлэгт хуваан байрлуулсан байна. Мөн дээрх парадыг дуучин Тейлор Свифт найз залуугийн хамт үзэхээр ирсэн байжээ.

Н.АНУ

ЭХ СУРВАЛЖ: www.bbc.com